Эрдэнэт хотод урьдчилан сэргийлэх үзлэг хийгдсэн тухай
- Bilguunzaya Batmunkh
- Nov 20, 2025
- 1 min read

Монголын хөхний хавдар судлаач эмч нарийн нийгэмлэгийн санаачилгаар Интермед эмнэлэг, АШУҮИС-ийн Хавдар судлалын тэнхим, Cloud nine beauty болон Toki pay later байгууллагийн дэмжлэгтэй жил бүр хөхний хорт хавдрыг таниулах сарыг тохиолдуулан 2025 оны 11 сарын 18 наас 19-ны хооронд Орхон аймгийн Эрдэнэт хотын бүсийн оношлогооны төвд 2 өдөр хөхний хортой хоргүй хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгийг дүрс оношлогоо, мэс засал, хавдрын эмч нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулав.
Тус үзлэгт нийт 130 гаруй үйлчлүүлэгч ирж хамрагдсан бөгөөд хөхний эхо шинжилгээ хийж, хөхний хортой хоргүй хавдрын хяналт, эмчилгээ, мэс заслын заалтын талаар дэлгэрэнгүй зөвлөгөөг өгч, ирсэн үйлчлүүлэгч бүрт Cloud nine beauty –гийн гарын бэлгийг өгөв.










Comments