Хөхний хавдрын төрөлжсөн мэргэжлийн эмч нарт зориулсан богино хугацааны гадаад улс дахь сургалт амжилттай эхэллээ

Хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор төрөлжсөн мэргэжлийн эмч нарт зориулсан богино хугацааны сургалт амжилттай эхэллээ.
Тус сургалтад мэс засал, хавдар судлал, эмгэг судлалын чиглэлээр ажилладаг эмч нар хамрагдаж байна. Сургалтад оролцож буй эмч нар Бүгд Найрамдах Солонгос Улсын *Seoul National University Hospital* болон *Gangnam Severance Hospital*-д тус бүр хоёр сарын хугацаанд мэргэжил дээшлүүлж, хөхний хавдрын оношилгоо, эмчилгээний орчин үеийн арга зүй, олон улсын туршлагаас суралцаж байна.
Сургалтын хүрээнд:
- Хөхний хавдрыг эрт илрүүлэх, оношлох арга зүй
- Мэс заслын эмчилгээний орчин үеийн техник, тактик
- Хавдрын системийн болон бай, даавар болон бусад эмчилгээ
- Эмгэг судлалын нарийвчилсан оношилгоо
- Олон улсын эмнэлзүйн удирдамж, стандарт
- Өвчтөнд үзүүлэх цогц тусламж үйлчилгээ
зэрэг чухал чиглэлээр онолын мэдлэг болон практик ур чадвараа дээшлүүлж байна.
Энэхүү сургалт нь Монгол Улсад хөхний хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Цаашид уг сургалтыг жил бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалтын явц, үр дүн болон дараагийн хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг манай вебсайтаар тогтмол хүргэх болно.



Comments