GBCC 2027: Монголын хөхний хавдар судлаач эмч нарын нийгэмлэгийн гишүүд 50% хувийн бүртгэлийн хөнгөлөлт эдэлнэ

Дэлхийн хөхний хавдрын салбарын тэргүүлэх олон улсын хурлуудын нэг болох Global Breast Cancer Conference (GBCC) 2027-ын зохион байгуулах хорооноос Монголын Хөхний Хавдар Судлаач Эмч Нарт зориулсан бүртгэлийн төлбөрийн 50% хувийн хөнгөлөлт үзүүлэхээр боллоо.
Энэхүү дэмжлэг нь Монголын хөхний хавдар судлалын чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүдийн олон улсын хуралд оролцох боломжийг нэмэгдүүлэх, дэлхийн түвшний шинэ мэдлэг, судалгааны үр дүн, эмчилгээний дэвшилтэт арга туршлагаас суралцахад чухал ач холбогдолтой юм.
Монголын Хөхний Хавдар Судлаач Эмч Нарын Нийгэмлэгээс GBCC 2027-ын зохион байгуулах хороонд энэхүү дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, мэдээллийг нийгэмлэгийн гишүүд болон Монголын эмч, мэргэжилтнүүдэд түгээн хүргэж байна.
GBCC 2027-д оролцох сонирхолтой Монголын Хөхний Хавдар Судлаач Эмч Нарын Нийгэмлэгийн гишүүд болон хөхний нарийн мэргэжлийн эмч нар энэхүү боломжийг ашиглан олон улсын эрдэм шинжилгээ, мэргэжлийн хамтын ажиллагаанд нэгдэхийг урьж байна.
GBCC 2027 олон улсын хөхний хавдрын хурал
GBCC 2027 (Global Breast Cancer Conference) нь хөхний хавдрын оношилгоо, эмчилгээ, мэс засал, судалгааны сүүлийн үеийн ололт амжилтыг хэлэлцдэг олон улсын эрдэм шинжилгээний хурал юм.
Хурлын огноо
2027 оны 4-р сарын 22–24
Робот мэс заслын тусгай сургалт: 4-р сарын 21
Байршил
Grand Walkerhill Seoul
177 Walkerhill-ro, Gwangjin-gu, Seoul, South Korea
Албан ёсны вебсайт
1. Хуралд ямар чиглэлээр оролцож болох вэ?
Хурлын нарийвчилсан хөтөлбөрийг албан ёсны сайтаас шалгах шаардлагатай. GBCC-ийн үндсэн чиглэлүүдэд дараах сэдвүүд багтдаг.
Хөхний мэс засал: Breast-conserving surgery, oncoplastic surgery, sentinel lymph node biopsy.
Робот болон дурангийн мэс засал: Robotic breast surgery, нөхөн сэргээх мэс заслын арга техник.
Хавдрын системийн эмчилгээ: Хими эмчилгээ, бай эмчилгээ, дархлаа эмчилгээ.
Туяа эмчилгээ ба олон мэргэжлийн багийн тусламж.
Эрдэм шинжилгээ: Клиникийн судалгаа, шинэ удирдамж, эмчилгээний үр дүн.
2. Бүртгэл, хураамж
GBCC 2027-ийн албан ёсны бүртгэл 2026 оны 11-р сарын 1-нд нээгдсэн.
Бүртгэлийн ангилал | Эрт бүртгэл | Урьдчилсан бүртгэл |
Эмч — түнш нийгэмлэгийн гишүүн | $470 | $540 |
Эмч — гишүүн бус | $580 | $670 |
Резидент / Fellow | $300 | $350 |
Судлаач / оюутан | $150 | $200 |
Сувилагч — гишүүн | $150 | $200 |
Сувилагч — гишүүн бус | $200 | $250 |
Эрт бүртгэл 2027.01.24 хүртэл, урьдчилсан бүртгэл 2027.01.25–03.21.
3. Эрдэм шинжилгээний илтгэл, судалгааны хураангуй
Abstract submission deadline: 2027 оны 1-р сарын 17
Илгээх үндсэн шаардлага
Англи хэлээр бичих.
Бүтэц: Background, Methods, Results, Conclusions.
Нэг хураангуйд хамгийн ихдээ 30 зохиогч бүртгүүлэх.
Нэг зураг эсвэл хүснэгт оруулах боломжтой.
Илтгэл хүлээн авсан тохиолдолд илтгэгч бүртгэлээ хугацаанд нь баталгаажуулах шаардлагатай.
4. Робот мэс заслын тусгай сургалт
GBCC Robotic Surgery Workshop
Огноо: 2027 оны 4-р сарын 21.
Operator оролцогч: $3,000.
Observer оролцогч: $500.
Оролцогчдыг сонгон шалгаруулалтаар авна. GBCC 2027
Хөхний робот мэс заслын чиглэлээр ажилладаг эмч нарт сонирхолтой тусгай сургалт.
5. Бүртгүүлэх албан ёсны холбоосууд
GBCC 2027 үндсэн сайт
Хөтөлбөр, илтгэгч, бүртгэл, байрлах газар gbcc.kr
Бүртгэл ба төлбөр Registration Information
Нарийн бичгийн дарга нарын газар gbcc@intercom.co.kr
Бүртгэлийн асуудал: gbccreg@intercom.co.kr



Comments