GBCC 2025
- Bilguunzaya Batmunkh
- Apr 21
- 2 min read
Жил бүр Солонгос улсад зохион байгуулагддаг олон улсын хөхний хорт хавдрын хуралд Монгол улсын эмч нар амжилттай оролцож ирлээ. Энэ хурал нь дэлхийн өнцөг булан бүрээс хөхний хорт хавдрын эмчилгээ, судалгаа, шинэ технологи, эмчилгээний аргуудын талаар мэдээлэл солилцох, мэргэжилтнүүдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой. Монгол улсын эмч нар энэ удаагийн хурлын үеэр хөхний хорт хавдрын эмчилгээний чиглэлээр гаргасан судалгааны үр дүн, шинэ аргачлал, эмчилгээний туршлагаа хуваалцсан нь тус хурлын чухал хэсэг байлаа.
Энэхүү хуралд Интермед эмнэлэг, ХСҮТ-ийн хөхний төв, Breast clinic, АШУҮИС-ийн эмч нар аман илтгэл болон постер илтгэл тавьж, залуу эмч нар эмнэлэгт богино хугацааны сургалтанд тус тус хамрагдаж оролцов.
Мөн Солонгос улсад суугаа бүрэн эрхт элчин сайд болон Монгол улсын эмч нарыг Солонгосын хөхний хавдрын нийгэмлэгийн удирдлагууд хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагаа, эмч нарын сургалт, хоёр улсын хоорондын эмнэлгүүдийн хамтын ажиллагааны талаар ярилцав.
Уулзалтын үеэр хоёр талын эмнэлгийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах, судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцсон нь ирээдүйд хөхний хорт хавдрын эмчилгээнд шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой. Энэ нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт олон улсын стандарт, шинэ технологи, эмчилгээний аргачлал нэвтрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.





Аман илтгэгч

Постер илтгэлүүд
Интермед эмнэлэг:
The Role of oral tegafur in preventing recurrence of stage II-III Triple Negative Breast cancer - Dr. Khurelbaatar Sainbaatar
A prospective study assessing Trastuzumab -Induced Cardiotoxicity in Her2- Positive Breast cancer patients: Insights From Intermed Hospital Oncological Department - Dr. Davaadash Batsaikhan
The Use of Bipolar Electrosurgical in Seroma Reducation after Mastectomy: Case Series - Dr. Batamgalan Batjargal
Evaluating the Efficacy of Dual HER2 Blockade with Neoadjuvant Chemotherapy in HER2-Positive Breast Cancer Patients: A Retrospective Study in Mongolia - Dr. Munkhzul Munkhnyam
The Role of Lactate Dehydrogenase and Neutrophil-to-Lymphocyte Ratio in Survival Prognosis for Advanced Breast Cancer - Dr. Bilguunzaya Batmunkh
Mammography-Guided Hook-Wire Biopsy for DCIS Diagnosis: A Case Series from Mongolia - Dr. Shirnen Odnasan
Breast clinic:
The result of therapeutic mammaplasty with advanced pedicles for centrally located breast carcinoma: Case report - Dr. Mungunsgahgai.G
A Rare case of invasive papillary carcinoma of the breast - Dr. Tunsag Purevdorj
MNUMS:
AI assessment of mammographic breast density in Mongolian screening - Dr. Tugsjargal Purevsukh
Comments