Олон улсын сургалтын зар
- Bilguunzaya Batmunkh
- Jul 3
- 1 min read

Монголын Хөхний Хавдар Судлаач Эмч Нарын Нийгэмлэг (MBOS) болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөхний Хавдрын Нийгэмлэг - ийн (KBOS) хамтын ажиллагааны хүрээнд, дэлхийн нэр хүнд бүхий Самсунг Медикал Центер-т (Samsung Medical Center) 2025 оны намар 4–8 долоо хоногийн хугацаанд явагдах ажиглалтын сургалт (clinical observership program)-д Монгол Улсаас нарийн мэргэжлийн эмч нарыг сонгон шалгаруулж хамруулах гэж байна.
Сургалтын зорилго:
Уг хөтөлбөр нь хөхний хавдар чиглэлээр ажиллаж буй Монголын нарийн мэргэжлийн эмч нарт Солонгосын эрүүл мэндийн салбар, хөхний хавдрын тусламж үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт арга барил, менежмент, эмчилгээ оношилгооны ур чадварыг таниулах, олон улсын жишиг туршлага судлуулах зорилготой юм.
Хэн хамрагдах боломжтой вэ?
Уг сургалтын хөтөлбөрт дараах чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нар хамрагдах боломжтой. Үүнд:
Хавдар судлалын эмч
Мэс заслын эмч
Эмгэг судлаач эмч
Дүрс оношлогооны эмч
Сонгон шалгаруулалтад тавигдах шаардлага:
Мэргэжлээрээ 3 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан
Одоогийн байдлаар мэргэжлийн чиглэлээрээ идэвхтэй ажиллаж байгаа
Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй
(бичгийн болон ярианы чадвартай)
Сургалтын нөхцөл:
Сургалт төлбөргүй явагдана
Ажиглалтын хугацаанд оролцогч ирэх, очих нислэгийн зардал, байр, хоолны зардлаа өөрөө хариуцна
Самсунг Медикал Центер-ийн байр болон хоолны хөнгөлөлт үзүүлж байна.
Бүртгэл, материал хүлээн авах:
Сургалтад хамрагдахыг хүссэн эмч нар дараах материалыг бүрдүүлж, доорх цахим хаягаар илгээнэ үү:
Товч намтар (CV)
Суралцах зорилгоо тодорхойлсон захидал (Statement Letter)
Ажлын газрын тодорхойлолт (сүүлийн 6 сарын хугацаанд авсан байх)
Төрөлжсөн нарийн мэргэжлийн үнэмлэх
Эмчлэх эрхийн лиценз
Англи хэлний мэдлэгийг батлах баримт бичиг (IELTS, TOEFL гэх мэт, байвал давуу тал болно)
Монголын хөхний хавдар судлаач эмч нарын нийгмэлэгийн гишүүн байх давуу тал болно.
Илгээх хаяг: mbreast.os@gmail.com
материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2025 оны 8-р сарын 15
Comments